доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
2.2 . Компани нь тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрыг нэн тэргүүнд уурхай байрлаж буй
сумын иргэдэд санал болгох, дараагийн шатанд зэргэлдээх сумдын иргэдийг ажлын байраар хангах
замаар ирин нупийн иргэдийг ажлын байраар хангахад анхаарч ажиллана.
2.3 Компапи пь тослийп үйл ажиллагаапы полоопд ортсоп opon путгийп эдийп заогийп
хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах,
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
2.4 Талууд шударгаар, харилцан бие биеийнхээ ашиг сонирхлыг дэмжих, мэдээллийн ил тод,
нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална. Орон
нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үр дүнтэй, ил тод, харилцан
ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.
2.5 Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэх, энэхүү гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Говь-Алтай аймгийн боловсрол
шинжлэх ухаан, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа болон
сум орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2.6 Говь-Алтай аймаг болон тухайн сумын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих
зорилгоор талууд хүлээсэн үүргээ биелүүлэх, түүнд хяналт тавих, тулгамдаж байгаа асуудалд нэн
тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар нэгдсэн ойлголтыг бий болгон
хамтран ажиллана.
2.7 Талууд энэхүү гэрээгээр уурхайн ашиглалт, үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг
хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх болон орон нутгийн урт
хугацааны тогтвортой хөгжлийг харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
зорилгоор гэрээний хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил тутамд баталж,
холбогдох арга хэмжээг авч, хамтран ажиллана.
ГУРАВ. ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ (АЙМАГ, СУМЫН)-ЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Еронхий зүйл
3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах
үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр компанийг хангана.
3.1.2. Ашигт малтмалын олборлолт, баяжуулах үйлдвэрлэл, төслүүдийн үйл ажиллагааны
хугацаанд тус компанид хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьж
ажиллана.
3.1.3. Говь-Алтай аймаг болон тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан орон
нутгийг хөгжүүлэх урт ба дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг чиглэл болгон шаардлагатай гэж
үзсэн ажил, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал тавих, харилцан зөвшилцөн
төлөвлөгөөнд тусгах;
3.1.4. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах
үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр компанийг хангана.
3.1.5. Компанийг ашигт малтмал олборлох, үйл ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад орон
нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг хуулийн хүрээнд
үзүүлж, дэмжлэг үзүүлнэ.
3.1.6. Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчид бодитой дэмжлэг үзүүлнэ.
3.1.7. Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүрийн тайланг дараа
жилийн 1 дугаар сарын 15-ны дотор тооцож тайлан илгээх, нийтэд ил тод мэдээлнэ.
3.1.8. Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчин, нийгмийн хариуцлагын
чиглэлээр болон төслийн үйл ажиллагааны тухай танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон
нийтийг идэвхтэй оролцуулах талаар бүхий л боломжоор хангана. .
3.1.9. Компанийн оруулж буй санхүүгийн дэмжлэг төлөвлөгөөний дагуу зарцуулагдаж байгаа
эсэхэд хяналт тавих талуудын оролцоог хангана.
3.1.10. Уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу
нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэх үед тухайн иргэнд газар олгох ажлыг Газрын тухай хуулийн
дагуу шуурхай шийдвэрлэх.
3.1.11. Орон нутгийн түвшинд төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй
нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхэд компанитай хамтран ажиллах.
2
3.1.12. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс компанитай хамтран
хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож хэрэгжүүлэхээр компанитай зөвшилцөнө.
3.1.13. Орон нутагт компанийн хэрэгжүүлэх шипэ суурьшлып бүс, ажилчдып хотхопы бүтээн
байгуулалтад хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Газар дэд бүтцийн асуудалд дэмжлэг
үзүүлэх
3.2. Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр
3.2.1. Уурхай, төслийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтийг шуурхай
шийдвэрлэн компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангана
3.2.2. Уурхайн жигд, тогтвортой үйл ажиллагааг хангах, өргөтгөх, шинэ орд газрыг нээж
ашиглахаар гаргасан хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана.
3.2.3. Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг түргэн
шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
3.2.4. Уурхайн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж
ажиллана.
3.2.5. Уурхайн олборлох үйл ажиллагаа, түүний дагалдах төсөл хөтөлбөрүүдийг найдвартай
эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
3.3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр
3.3.1. Компанийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд
хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, дэмжлэг үзүүлнэ.
3.3.2. Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны чиглэлийн танилцуулга,
сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулна.
3.3.3. Байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийг дэмжих,
баталгаажуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.
3.3.4. Орон нутгийн захиргаа нь байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлэх хөтөлбөр, арга
хэмжээг судалж, хамтран хэрэгжүүлнэ.
3.4. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр
3.4.1. Компанийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
3.4.2. Компанийн зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд ил тод, нээлтгэй хэлбэрээр хүргэх
ажлыг зохион байгуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ
3.4.3. Төслийн бүтээн байгуулалт, туршилт тохиргоо, зүгшрүүлэлтийн ажил, зөвлөх үйлчилгээ
үзүүлэх гэрээгээр зайлшгүй ажиллах шаардлагатай гадаад, дотоод ажиллагсдын хөдөлмөр эрхлэх
үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
3.5. Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр
3.5.1. Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд
хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулна.
3.5.2. Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон шалгуур үзүүлэлт,
тавигдах шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд танилцуулахад хамтран ажиллана.
ДӨРӨВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Ерөнхий зүйл
4.1.1. Ашигт малтмал олборлох, түүний агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, борлуулах болон
түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
4.1.2. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын дагуу
Компанийн салбар эсвэл төлөөлөгчийн газрыг Говь-Алтай аймагт бүртгүүлэх;
4.1.3. Монгол улсын хуулийн дагуу татварыг харьяалагдах татварын байгууллагад тайлагнаж,
татварын төлбөрийг хууль, журамд заасны дагуу төлж ажиллана.
4.1.4. Ажиллагсдыг хууль тогтоомжид заагдсан даатгалд бүрэн хамруулна.
4.1.5. Уул уурхайн болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэдэд
сурталчилна.
4.1.6. Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон нутагт
техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцааг үзүүлнэ.
3
4.1.7. Энэхүү гэрээний хэрэгжилтгэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тоёөл, арга хэмжээнээс компанитай хамтран
хэрэ1жүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож хэрэгжүүлэхээр орон нутгийн захиргаатай
зөвшилцене.
4.1.8. Компанийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад орой нутгийн иргэн, хуулийи
этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг
дарга болон холбогдох байгууллагад мэдээлж, шийдвэрлүүлнэ.
4.1.9. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдльгн тайлан болон төслийн хэрэгжилтийн талаарх
мэдээллийг нутгийн захиргааны байгууллага, иргэдэд жил бүр мэдээлнэ.
4.1.10. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль
орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллана.
4.1.11. Ил тод, хариуцлагагай уул уурхайг сурталчилсан нээлттэй хаалганы өдөрлөгийг гэрээний
хэрэгжилтийн хугацаанд жилд 1 удаа зохион байгуулна.
4.1.12. Газар эзэмших /ашиглах/ гэрээг сумын Засаг даргатай байгуулан, газрын төлбөрийг бүрэн
барагдуулна.
4.1.13. Туслан гүйцэтгэгч компаниудад уг гэрээний хүрээнд үүрэг хүлээлгэх асуудлыг компани,
туслан гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
4.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр
4.2.1. Уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг орон нутгийн дэд бүтцийн
х.өгжляйй төдедл,өг,ө.өтэй уялдуудах .асуудлаар х,арилцаи зрвщилдаж, хэрэгжүүлэх.ажлыг тухай ,бүр
хэлэлцэн тохирч, төлөвлөгөөнд тусгана.
4.2.2. Төслийн үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хамаарах сумын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө болон засарлалыг ёайжруулахад дэмжлэг үзүүлэх чйрлэлээр аймаг болөн ёумын засаг
захиргааны байгууллагатай хамтран ажиллаж болно.
4.2.3. Орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгаас ажиллаж буй ажилтнуудын тоог
нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллаж ймьдрах орчин нөхцёлийг дайжруулах Зорилгоор суурьшлын
бүс, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг хийж болно.
4.2.4. Компани тээврийн үйлчилгээг хүн, ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд хууль, тогтоомж, сгандарт,
компанийн дүрэм, журмын шаардлагыг бүрэн хангасан, Говь-Алтай аймагг бүртгэлтэй аж ахуйн
нэгжүүдаэр гүйцэтгүүлнэ. Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг Говь-Алтай аймгийн “Авто
тээврййн төв”ТӨҮГ-д бүртгүүлнэ.
4.3 Орон нутгийн хөгжлийг дэмжих, бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах
чиглэлээр
4.3.1. Компани Говь-Алтай аймгийн хөгжилд хувь нэмэр оруулж, боломжтой дэмжлэг,
туслалцааг үзүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг жил бүр боловсруулан
хэрэгжүүлнэ.
4.3.2. 2025 оны “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээс Говь-Алтай аймгийн
Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлберт тусгагдсан ‘Товь-Алтай 80+”,
“Боловсролын чанарыг сайжруулах”, “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
4.3.3. Орон нутгийн аж ахуйн нэгжийн санал болгосон бараа нь компанийн “Бараа, материал
худалдан авах шалгуур үзүүлэлт” болон үйлдвэрлэлийн хэрэгцээ, зориулалт, шаардлага, чанарын
үзүүлэлтийг хангаж байгаа тохиёлдолд худалдан авалтыг хийж, дэмжиж ажиллана.
4.3.4. Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан
бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардаага хангасан тохиолдолд
эхний ээлжид худалдан авах бодлого баримтална.
4.3.5. Компанид шаардлагатай бараа, магериал нийлүүлэх жижиг дунд үйлдвэрийн төсөл,
шалгуур үзүүлэлтүүдийн дагуу судлан хэрэгжүүлэх боломжтой тесөл хөтөлбөрийг дэмжиж
ажиллах бодлого баримтална
4.4 . Байгаль орчныг хамгаалах чиглэлээр
4.4.1. Уурхайн үйл ажиллагаанаас үүсэж буй тоосжилтыг бууруулах зорилгоор орчин үеийн
технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
4.4.2. Улеын чанартай замааеуурхай хүртэл авто замын «ехцөлмйг өөрчл&х эеэх су далгааг хийнэ.
4
4.4.3. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймагт 108 сая мод тарьж ургуулах арга хэмжээний
хүрээнд жил бүр Уурхайн талбай болон бусад талбайд нийт 10 мянгаас доошгүй модыг тарьж,
арчилж ургуулпа.
4.4.4. “Говь-Алтай 80+” эрүүл мэпдийп хотолборийп хүрээпд Дэлгэр, Бигэр оумдып бүх баг,
Есөнбулаг сумын Наран, Рашаант багуудын малчдын ундны усны чанарын судалгааг хийнэ.
4.4.5. Биологийн олон янзын байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд хууль бусаар
ашигт малтмал олборлолтын улмаас эвдрэлд орж орхигдсон 10-аас доошгүй га талбайд техникийн
нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.
4.4.6. Уурхайн улмаас нөлөөлөлд өртөж буй 100-аас доошгүй Монгол тарвагыг Баян-Уул сумын
Ловонгийн хоолой, Тайшир сумын Бэрхийн нуруу, Есөнбулаг сумын Хантайширын нуруунд сэлгэн
нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
4.4.7. Аймгийн төвийн хүүхэд залуучуудын паркийн зураг төсвийг хийнэ.
4.5. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр
4.5.1. Төслийн хэмжээнд нийт ажилтны 50-оос доошгүй хувьд орон нутгийн иргэдийг ажлын
байраар хангах бодлогыг баримтлан ажиллана.
4.5.2. Компани нь нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалтын хийхдээ ажлын байранд
тавигдах шаардлага хангасан тохиолдолд орон нутгийн иргэдийг нэн тэргүүний ээлжид ажлын
байраар хангаж ажиллахыг зорьж ажиллана.
4.5.3. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг сургалтад хамруулах талаар
орон нутгийн хөдөлмөрийн эрхлэлтийн байгууллага, Мэргэжлийн боловёролын сургуультай
нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллана.
4.5.4. Компани нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн
хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаардлагатай ажлын байр, тавигдах шаардлагыг
тухай бүр олон нийтэд зарлана.
4.5.5. Компани нь сумын иргэдэд мэргэжил олгох, шаардлагатай ур чадвар, мэдлэг, практик
туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн болон сумын эрх
бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.
4.5.6. Компанид шаардлагатай мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа Говь-Алтай аймгийн
оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, дадлага хийлгүүлэх, төгсөгчдийг ажлын
байраар хангах асуудлыг хамтран хэрэгжүүлнэ.
4.5.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний
хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах
TAB. ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ, ТАЙЛАГНАЛТ
5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор гэрээ байгуулсан талаар аймаг болон сумын
удирдлагууд нь орон нутгийн иргэдэд мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг
талуудын цахим хуудас, Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан болох www.iltodgeree.mn-д
ажлын 5 хоногийн дотор байршуулна.
5.2. Компани нь энэхүү гэрээ байгуулснаас хойш ажлын 15 хоногийн дотор гэрээ байгуулсан
талаар Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
5.3. Гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор хувийг
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.
5.4. Талууд гэрээний биелэлтийг жилийн эцсийн байдлаар дүгнэж, тайланг дараа оны 1-р сард
багтаан аймаг, сумын Засаг дарга нарт хүргүүлнэ.
5.5. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны
өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА
6.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль
тогтоомж, тоггоол шийдвэрийг удирдлага болгоно.
6.2. Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачилга гарган ажиллаж гэрээний хэрэгжилтийг
дүгнэх.
6.3. Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
5
6.4. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн
дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь компанийг хуулиар хүлээсэн бусад үүргээс чөлөөлөх
үндэслэл болохгүй.
ДОЛОО. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО
7.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохиои
байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "Хороо" гэх)-г Засаг даргын Тамгын
газар, компани болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж
ажиллуулна.
7.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна.
Хорооны гишүүдийн бүрдэл дараах байдлаар хангагдана. Үүнд:
7.2.1. Аймгийн засаг даргын тамгын газраас томилогдсон эрх бүхий 2 гишүүн
7.2.2. Сумын засаг даргын тамгын газраас томилогдсон эрх бүхий 2 гишүүн
7.2.3. Компаниас томилсон эрх бүхий 4 гишүүн
7.2.4. Иргэдийн төлөөлөл 1 гишүүн
7.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Хорооны ажиллах журмыг талууд хамтран батална.
НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
8.1. Талууд Гэрээтэй холбоотой асуудлаас бусдаар бие биеийнхээ үйл ажиллагаа, дотоод
асуудалд оролцохгүй.
8.2. Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай бүр, эв
зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
8.3. Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын
хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
EC. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
9.1. Орон нутгийн захиргааны байгууллага нь Компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль
тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
9.2. Компани нь энэхүү гэрээнд заасан хүрээнд орон нутагт дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Компани нь энэхүү гэрээнд зааснаас өөр үүргийг орон нутгийн өмнө хүлээхгүй.
АРАВ. БУСАД ЗҮЙЛ
10.1. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Энэ
тухайгаа 30 хоногийн өмнө нөгөө талд албан бичгээр мэдэгдэнэ.
10.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт
оруулж болно.
10.3. Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30 хоногийн
өмнө харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт,
өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
10.4. Гэрээг Монгол хэл дээр 4 хувь үйлдэх бөгөөд Компани нь 2 хувь, аймгийн удирдлага 1 хувь,
сумын захиргаа 1 хувийг тус бүр хадгална.
10.5. Энэхүү гэрээ нь .... хуудас хавсралттай болно. i
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ГОВЬ-АЛТАЙ АЙМПШК
ЗАСАГ ДАр/ V Г. Щ^АТ
'1
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК-ИЙН /
СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ЗОЛЖАРГАЛ ГҮЙ1_ЬтГ>ХДАХИРАЛ Ц.БАТГ1Ү^Й
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
Алтай хот
2025 опы 09-р сарып 05-ны өдөр№ХАГ-РВА-158/85
Энэхүү Нийгмийн хариуцпагын гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г Ашигт малтмалын тухай
хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг үндэслэн:
“Хан Алтай ресурс” ХХК “Говь-Алтай” аймаг “Есөнбулаг” сум
(цаашид “Компани” гэх) (цаашид “Аймаг” гэх) (цаашид “Сум” гэх)
Регистрийн дугаар: 6413811 Регистрийн дугаар: Регистрийн дугаар:
Хаяг: Монгол Улс, Хаяг: Монгол улс, Говь-Алтай Хаяг: Монгол, Говь-Алтай,
Улаанбаатар 15141, Чингэлтэй аймаг, Засаг даргын Тамгын Есөнбулаг сум. Жаргалант,
дүүрэг, 5-р хороо. Самбуугийн Газар Жанчив, 1, 145
гудамж 24, М Плаза, 17-р Утас: +976-70483360
Утас: +976-70484647
давхар,1701 тоот
Утас: 976-7777-2727
нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) доор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
НЭГ, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү гэрээгээр Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг суманд орших Хан Алтай
уурхай (цаашид “Уурхай” гэх)-н үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд талууд байгаль орчныг
хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг
хэвийн явуулах, дагалдах төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр хамтран
ажиллах, хандив, тусламж өгөх, талуудын ажлын уялдаа холбоог сайжруулахтай холбогдсон
харилцааг зохицуулна.
1.2. Сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аймаг сумдын иргэдийн амьдрах орчныг
сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл,
арга хэмжээг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллана.
1.3. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай,
Газрын хэвлийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Татварын тухай багц
хуулиуд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хууль, тогтоомж, тогтоол,
шийдвэрийн хүрээнд явагдана.
1.4. “Компани” гэдэгт тус аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгжүүлж буй компани болон
Компани тухай хуулийн 6.14 дугаар заалтад тодорхойлогдсон компани нэгдлийг ойлгоно.
1.5. “Туслан гүйцэтгэгч” компани гэдэгт компанитай гэрээ байгуулан ажиллаж буй хуулийн
этгээд болон хувь хүнийг ойлгоно.
1.6. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ талууд эрх бүхий байгууллагаас баталсан тухайн ордыг
цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны стратегийн хөтөлбөр, бизнес төлөвлөгөө, ерөнхий
төлөвлөгөөг удирдлага болгон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах
зорилгоор үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин ажиллана.
1.7. Энэхүү Гэрээнд Талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг даран
баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж тухайн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр
үйлчилнэ.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ, ЗАРЧИМ
2.1 Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд гэрээг хэрэгжүүлэхэд Талууд дараах үндсэн
чиглэлүүдийг баримтална. Үүнд:
2.1.1 Уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх;
2.1.2 Байгаль орчныг хамгаалах;
2.1.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх;
2.1.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих /мөнгөн, хандив, тусламж/
1
2025 оны 07-p сарын 04-ны өдөр байгуулсан
“Нийгмийн хариуцлагын гэрээ”-ний хавсралт
ПИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭНИЙ
ХАВСРАЛТ
2025 оны 09 дүгээр сарын 05 өдөр / Алтай хот
Гэрээний дугаар.......... '
Гэрээ байгуулсан талууд:
Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүнийг төлөөлж Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат,
Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, нөгөө талаас ашигт малтмалын MV-021537 дугаартай
тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хан Алтай ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв
№ Төсөл, арга хэмжээний нэр Хэмжих Too Хөрөнгө, дэмжлэг,
нэгж хандив /сая.төг/
Нэг. Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах
1 “Говь-Алтай 80+”эрүүл мэндийн хөтөлбөрийн
хүрээнд багийн эмчийг суудлын авто машинаар ш 20 420.0
хангах
2 Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн ш 8 32.0
хүрээнд оюутанд тэтгэлэг өгнө.
3 Төслийн хэмжээнд нийт ажилтны 50-оос доошгүй
хувьд орон нутгийн иргэдийг ажлын байраар Эзлэх хувь 50%-с доошгүй
хангах
Хоёр.Бусад
1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан
Есөнбулаг сумд хийгдэх ажил багц 300.0
(Хүүхэд залуучуудын паркийн зураг төсөл
боловсруулах)
2 Мод тарих, ургуулах ажил ш 10,000 80.0
Жич: Харилцан тохиролцсоны үндсэн дээр 832.0 саяас доошгүй төгрөгийн дэмжлэг хөрөнгө
оруулалтыг аймаг, сумын хөгжилд оруулахаар тохиролцов.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ГОВЬ-АЛТАЙ 4МГИИИ
ЗАСАГ ДАР1У '.ЧИИ^АТ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ ХАН АЛТАЙ РЕСУРС XXK4WI
СУМЫН ЗАСАГДАРГА Н.ЗОЛЖАРГАЛ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРМТЦ.БАТ1
I ХЯНА< 1119281485^ЕГ13811
'ТГ-ын.ХУУЛЬ, ЭР ЗҮИ
ДАРГА