доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ
Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журмын 2.1. 3.1.3. 6.1.3-т заасны дагуу нэг
талаас Дорноговь аймаг (хот)-ийн Өргөн сум, (дүүрэг)-ын Засаг дарга Т.Бат-Амгалан (цаашид
"Засаг дарга" гэх). нөгөө талаас "Дөлгөөн өргөн говь” нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил
уурхай эрхлэгч этгээд" гэх-ийг төлөөлж ахлагч (албан тушаал) Ц.Даваажаргал, гуравдагч
талаас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (цаашид "Холбоо" гэх)-ны гүйцэтгэх
захирал Б.Цэрэнчунт нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараахь нөхцөлөөр харилцан
тохиролцож 2026 оны 03 дугаар сарын 14-ны өдөр энэхүү гэрээг (цаашид Гэрээ" гэх) Өргөн
сум (дүүрэг)-анд байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Өргөн сум (дүүрэг)-ын Ганц мод 1 нэртэй газарт
орших 4.69 гектар талбайл журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар Жонш (ашигт
малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга,
бичил уурхай эрхлэгч этгээд, холбооны хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. Сумын 3acaг даргын эрх үүрэг
2.1. Сумын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6
дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын
зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;
2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах.
баяжуулах талбайг тогтоох;
2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг
тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын
нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх
2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмер
хамгаалал. аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;
2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч
этгээдээс шаардах:
2.1.7. байгаль орчныг хамгаалах. нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд
хяналт тавих;
2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг
зогсоох;
2.1.9. бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж
орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох:
2.1.10. бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн
аргачлалын дагуу хийж, сум, дүүргийн 3acaг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн
талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуулал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
Гурав.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх. үүргийг хэрэгжүүлнэ:
Page 1 of 3
нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах.
гэрчилгээ олгох.
4.2. Бичил уурхайчдад гэрчилгээ олгох
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тоггмол хяналт тавьж гэрээннй хэрэгжилтийн үнэлгээг
жил бүр хийх. хэрэгжмлтийн үнэлоэний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газар.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан
тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй гохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2026 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын
14-ний өдөр хүртэл хугацаанд хүчин тегелдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон
нутагт хүлээлгэж өгсноөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо. Гэрээнд нэмэлт. өөрчлөлт оруулах
7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн
дээр шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт. өерчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх
бөгеөд гэрээний салшгүй хэсэг болно.
Гэрээ байгуулсан:
Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга
Т.Бат-Амгалан
/эцэг/эх/-ийн нэр. нэр гарын
/тамга. тэмдэг/
"Дөлгөөн өргөн говь" нөхөрлөлийг төлөөлж ахлагч
Ц.Даваажаргал
/эцэг/эх/-ийн нэр. нэр
/тамга. тэ.мдэг/
Монголын бнчил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-г төлөөлж гүйцэтгэх захирал
Б.Цэрэнчунт
/эцэг/эх/-ийн нэр. нэр
/тамга. тэмдэг/
Page 3 of 3
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох
үйл ажиллагаагаа явуулах;
3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж. ахуйн болон үйлдвэрийн хог. хаягдлын
цэгийг байгуулах;
3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл. хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй
байх:
3.1.5. байгаль орчныг хамгаалж. гол. горхи, булаг шанд. уст цэгийг
бохирдуулахгүй байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх apга хэмжээ авах;
3.1.7. хууль тогтоомж. хөдөлмөр хамгаалал. аюулгүй ажиллагааны болон нөхөн
сэргээлтийн чиглэлээр ажнлтнуудад сургалт. сурталчилгаанл бичил уурхайчдыг идэвхтэй
оролцуулах;
3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах. баяжуулах үйл ажиллагааг тогтоосон
талбайд гүйцэтгэх:
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх,
тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх болис,
тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
3.1.10. Иргэний хуулийн 35 дуггар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл. мөн хуулийн
36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч эттээд нь ашигт
малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх баггаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр
бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11. бичил уурхайн нөхон сэргээлтийн аргачлалын дагуу эрх бухий эттээдийн
тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ................
/....600,000.. ......................../ төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд
төвлөрүүлэх;
3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт
явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зариуулах;
3.1.13. бичил уурхайн нохон сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан
талбайдаа нохон сэргээлт хийж сум. дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх.
актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл. нвхөн сэргээлтиЙн тайлан мэдээг байгаль орчны
асуудал эрхэлсэн терийн захиргааны тов байгууллаш болон торийн захиргааны байгууллагад
хүргүүлж бүртгүүлэх;
3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх
бүхий хуулийн этгээд. Үнэт металл. үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшоөрол бүхий
эттээдэл олборлосон үнэт металл. үнэт чулууг худалдах:
3.1.15. ажилтнуултай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль
тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх.
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж. талбайг хүлээлгэн өгсний дараа
ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.
Дөрөв.Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага, сумтай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил
уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн зохицуулалт,
хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ашигт малтмалын гарал үүсэл, магадлан шинжилгээ.
Page 2 of 3