доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХТУХАЙ ГЭРЭЭ
2026 он 03 сарын 12 өдөр дугаар 01
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"- ын 2.4. 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг талаас Сэлэнгэ аймаг Мандал сумын орлогч дарга Э.Баярхүү / цаашид Засаг даргын орлогч гэх/, нөгөө талаас “ӨВӨР БҮРД ХАЙРХАН” ЗБН /цаашид бичил уурхай эрхлэх этгээд гэх/-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч албан тушаалтай Д.Эрдэнэчимэг, Гуравдагч талаас Бичил уурхайн мэргэжлийн холбоо МОНГОЛЫН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБОО-ны гүйцэтгэх захирал Б. Цэрэнчунт нар / цаашид хамтад нь талууд гэх/ дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр энэхүү гэрээг /
цаашид гэрээ гэх/ Мандал суманд байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Мандал сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд гарсан Наран ам нэртэй газарт орших 0.84 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу жклнйн хугацаагаар алт / ашиг; малтмалын төрөл/ олборлохтой холбогдсон
үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум/дүүрэг/-ийн Засаг дарга, Бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр: Сум /дүүрэг/-ийн 3acaг даргын эрх үүрэг
2.1. Сум /дүүрэг/-ийн Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал орлборлох журам"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ноогдох талбай хэмжээг топоож байршилын зургийг гэрээнд хавсаргах
2.1.2. Хог хаягдалын цэгийн байршилыг тогтоох
2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох
2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тогтоож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх.
2.1.5. Бичил уурхайн ажилтануудад (цаашид ажилтан гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтыг холбоотой хамтран зохион байгуулах
2.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргзэ биелүүлэхийг бичил уурхайн эрхлэгч этгээдээс шаардах
2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих
2.1.8. Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох
2.1.9. Бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж ,орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох
2.1.10. Бичил уурхайн эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу хийж сум дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээгэн өгсөн талбайн мэдээлэл. нөхөн сэргээлтийн тайлан мэдээг Байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
Гурав: Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх үүрэг
1.1 .Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1 Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах
3.1.2 Ажилтануудыг тогтоосон талбайд суурьшуулах
3.1.3 Суурьшлын талбайг тохижуулж ахуйн болон үйлдвэрийн хог хаягдалын цэгийг байрлуулах
3.1.4 Гэрээгээр олгосон талбайг нөхөрлөл хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажилуулахгүй байх
3.1.5 Байгаль орчиныг хамгаалж гол горхи, булаг шанд уст цэгийг бохирдуулахгүй байх.
3.1.6 Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээ авах
3.1.7 Хууль тоггоомж , хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтануудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхитэй оролцуулах
3.1.8 Ашигт малтмалыг ангилан ялгах баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх
3.1.9 Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх.
3.1.10 Иргэннй хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 35ООсмЗ хүртэлх багтаамжтай дотоод шаталтад хөделгүүр бүхий 2-с илүүгүй механизмыг ашиглах
3.1.11 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчнны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ......1 000 000..............төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх
3.1.12 Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах
3.1.13 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэн өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
3.1.14 Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зевшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт чулууг худалдах
3.1.15 Ажилтануудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх
3.1.16 Бичил уурхай эрхлэгч эттээд нөхөн сэргээлт хийж талбайг хүлээлгэн өгсөний дараа ашигг малтмал олборлох өргөдөл дахин гаргах
Дөрөв: Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага сум дүүрэгтэй хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн эрх зүйн зохицуулалт , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ашигт малтмалын гарал
үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн сэргээлийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах гэрчилгээ олгох
4.2. Бичил уурхайчидад гэрчилгээ олгох
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн үнэлгээг жил бүр хийх. Хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмалын газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав: Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу
маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа: Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2026 оны 03 сарын 12 өдрөөс 2027 оны 03 сарын 12 өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт матгмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр 1 хувийг хадгална.
Долоо: Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах
7.1. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Сзлэнгэ аймаг Мандал сумын орлогч дарга э.Баярхүү
Өвөр Бүрд Хайрхан ЗБН-ийг төлөөлж ахлах Д.Эрдэнэчимэг
.
тамга тэмдэг
Монголын Нэгдсэн Дээвэр Холбоог төлөөлж Б.Цэрэнчунт