доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
Байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг
хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүүлэх тухай
"МОЭНКО" ХХК-тай байгуулсан
нийгмийн хариуцлагын гэрээний хавсралт 1
АЛТАЙ СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ
ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ,
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ
САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
2026 оны 03 сарын 20 өдөр Алтай сум
Гэрээний дугаар: 2026/01
Гэрээ байгуулсан талууд: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Г.Гансүх
(цаашид “Засаг дарга" гэх), Нөгөө талаас ашигт малтмалын "XV-020745" дугаартай
тусгай зөвшөөрөл эзэмшигч "MОЭHKО" ХХК
2.1.2 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөх
2.1.3 Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион
байгуулах
2.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил
үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй
хэлбэрээр зохион байгуулах
2.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн
төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих
2.1.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль
тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх
2.1.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сум, орон нутаг, төрийн байгууллагын албан
хаагчид болон иргэдийн зүгээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан
зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцох
2.1.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
2.1.9 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс
тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг
сонгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран хэрэгжүүлэх санал тавих
2.1.10 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний дагуу үзүүлэх
дэмжлэгийг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, орон нутгийн иргэдийн
амьдрах орчныг сайжруулах төсөл буюу сумын төвийн айл өрхийн хашааг шинэчлэх,
ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэн
ажиллана.
2.1.11 Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд
хуульд заасан дэмжлэгийг үзүүлэх
2.1.12 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлэхийг тусгай
зөөшөөрөл эзэмшигчээс шаардах
2.1.13 Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээнд тусгагдаагүй зүйл шаардахгүй
байх /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээс бусад/
2.1.14 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах
2.1.15 Хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.1.1 Ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн
иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэх
3.1.2 Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих
журмын дагуу аймаг сумын Засаг дарга, түүний Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд тавьж шийдвэрлүүлэх
ДӨРӨВ. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ДҮГНЭХ
4.1 Алтай сумын Засаг дарга, ИТХ нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг
зохион байгуулна.
4.2 Алтай сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нь гэрээний биелэлтийн
талаар дүгнэж боловсруулж гэрээ дуусахаас нэг сарын өмнө гэрээт компанид
хүргүүлнэ.
4.3 МоЭнКо нь гэрээний биелэлтийн талаар дүгнэлт боловсруулж, гэрээ
дуусахаас нэг сарын өмнө Алтай сумын засаг дарга болон ИТХ-д хүргүүлнэ.
TAB. ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЖИЛТ, ТАЙЛАГНАЛТ
5.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ
байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг
талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын
5 хоногийн дотор аймаг (сум, дүүрэг)-ийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.
5.2 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар
сарын 15-ны өдрийн дотор Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ.
ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА
6.1 Энэхүү гэрээ нь талуудыг хууль тогтоомжид заасан бусад үүргээс чөлөөлөх
үндэслэл болохгүй.
6.2 Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль
тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.3 Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн (газар хөдлөлт, үер, гал
түймэр, хүчтэй салхи, шуурга, халдварт өвчин, байгалийн бусад аюулт үзэгдэл, хатуу
хөл хорио, төрийн оролцоо) нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэнэ.
Ийнхүү мэдэгдсэнээр дээрх давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал арилах хүртлэх
хугацаагаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан тохиролцсоноор
хойшлуулж, сунгана. Давагдашгүй хүчин зүйл болсон нь гэрээний үүргийг биелүүлэх
үүргээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.4 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр
шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо
шүүхэд гаргаж болно.
НАЙМ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг жил хүртэл хугацаанд гэрээ
хүчин төгөлдөр үйлчилнэ.
8.2 Давагдашгуй хүчин зүйлийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож
болно.
8.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх
бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
8.4 Гэрээг Монгол хэл дээр хоёр хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний
хувийг Англи хэл дээр үйлдэж болно.
8.5 Энэхүү гэрээ нь 2 хуудас хавсралттай болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ
СУМЫН 3ACAГ ДАРГЬГ ТӨЛӨӨЛЖ: ТӨЛӨӨЛЖ:
АЛТАЙ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН "МО ЭН КО” ХХК-ИЙН ДЭД
ДАРГА ЗАХИРАЛ
.........................Б.УУГАНБАЯР ..........................Ж.ОЮУНЧИМЭГ
(гарын үсэг, тамга)(гарын үсгийн тайлал) (гарын үсэг, тамга)(гарын үсгийн тайлал)
Хаяг, байршил: Монгол Улс, Говь-Алтай Хаяг байршил: Монгол Улс,
Аймаг, Алтай сумын Засаг даргын Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг,
Тамгын газар: 4-р хороо. Сөүлийн гудамж-23,
Регистрийн дугаар: 9015337 Түшиг төв, 3-р давхарт
Утас: 99025392 Регистрийн дугаар: 5141583
И-мэйл: [email protected] Утас: 7011-0567
И - мэйл: [email protected]
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ,
ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ
ТУХАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
ДУГААР 26/01
Энэхүү гэрээг Ашигг малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42 1 дэх хэсэгт
заасны дагуу нэг талаас Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга (цаашид "Засаг
дарга" гэх) нөгөө талаас ашигт малтмалын хайгуулын XV-020745 дугаартай тусгай
зөвшөөрөл эзэмшигч "МОЭНКО" ХХК (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх) нар
(цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2026 оны ....
дугаар сарын .... -ны өдөр байгуулав.
НЭГ. НИИТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү гэрээ нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт Ашигт малтмалын
тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч
нь байгаль орчныг хамгаалах, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах,
уурхай ашиглах, кемп, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын
байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн
амьдрах орчныг сайжруулах асуудлаар талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь XV-020745 дугаартай зөвшөөрөл бүхий
талбайд орших Говь-Алтай аймгийн Алтай сумын байгаль орчныг хамгаалах, уурхай
ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр
нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.
1.3 Энэхүү гэрээнд байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын хайгуул хийх,
уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр
нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг
сайжруулах чиглэлээр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсаргах бөгөөд
(Гэрээний Хавсралт 1) энэхүү хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.
1.4 Гэрээг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2026 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл
1 жилийн хугацаатай байгуулав.
ХОЁР. ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ
2.1 Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
2.1.1 Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр хангах
3.1.3 Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг
хангаж ажиллах
3.1.4 Засаг даргын санал болгосон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх,
орон нутаг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас харилцан
зөвшилцөж сонгон хэрэгжүүлэх
3.1.5 Хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих,
санал тавих
3.1.6 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар
аймаг, сумын иргэдэд мэдээлэл өгч сурталчлах
3.1.7 Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон
нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээд болон ажил идэвхтэй хайгчдад
эхний ээлжид давуу эрх олгох
3.1.8 Орон нутгийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангаж
Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээ байгуулж, цалин хөлс олгох
3.1.9 Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног
төхөөрөмж, ажиллах хүчний болон материаллаг туслалцаа үзүүлэх
3.1.10 Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд
Засаг даргаас хуульд заасан дэмжлэг авах
3.1.11 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлэхийг Засаг
даргаас шаардах
3.1.12 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах
3.1.13 Байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн
хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр
гэрээний хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, боломжтой дэмжлэг
туслалцаа үзүүлэх
3.1.14 Хууль топоомжид заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
3.2. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр:
3.2.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг
хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын
тухай багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Хөдөлмөрийн тухай хууль,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг
ханган ажиллана.
3.2.2 Орон нутгийн төсөвт төлөх татвар. хураамж, төлбөрийг холбогдох хуулийн
дагуу хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлнэ
3.3. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр:
3.3.1 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлж, хуульд заасны дагуу
тайлагнах
3.3.2 Туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нь байгаль орчныг хамгаалах
төлөвлөгөөгөө хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллах талаар тэдгээртэй байгуулах
гэрээндээ тусгаж оруулах, гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах
3.3.3 Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байгаа хууль,
эрх бүхий байгууллагаас баталсан, тогтоосон тарифын хэмжээгээр орон нутгийн төсөвт
төлөх