доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
2.1.9.бичил уурхай эрхлэгч эггээд олборлолт явуулсан талбайг нөхөн
сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа
хөрөнгийг буцаан олгох;
2.1.10.бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн
аргачлалын дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст aктaap
хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль
орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн
захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх
Гурав. Бичил уурхай зрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал
олборлох үйл ажиллагаагаа явуулах;
3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж. ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын
цэгийг байгуулах;
3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг
ажиллуулахгүй байх;
3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг
бохирдуулахгүй байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй
ослоос урьдчилан сэргийлэх арга хэмхээ авах;
3.1.7. хууль тогтоомж. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон
нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил
уурхайчдыг идэвхтэй оролцуулах;
3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон
талбайд гүйцэтгэх;
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй
байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч
дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
З.1.10.Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, мөн
хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай
эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 смЗ хүртэлх
багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг
ашиглах;
3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий
этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах
............................... / .................................... / төгрөгийг нөхөн сэргээлтийн
дундын санд төвлөрүүлэх;
3.1.12 Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт
явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;
3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт
явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон
комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн
сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүрттүүлэх;
"Нутгийн хишиг арвин баялаг" (нөхөрлөл, хоршоо) төлөөлж
/М.БЯМБАСАЙХАН/ /............................................/
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг,
/тамгa, тэмдэг/
"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ыг төлөөлж
гүйцэтгэх захирал
/Б.ЦЭРЭНЧУНТ/ /............................................//эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг,
/тамгa, тэмдэг/
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ
№ 2026/02
2026.03.06. Баянгол сум
Бичил уурхайгаар ашигт магтмал олборлох журмын 2.1, 3.1.3, 6.1.3-т
заасны дагуу нэг талаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга
Н.Давааням (цаашид "Засаг дарга" гэх), нөгөө талаас "Нутгийн хишиг аривн
баялаг" нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг
төлөөлж ахлагч (албан тушаал) М.Бямбасайхан, гуравдагч талаас Бичил уурхайн
мэргэжлийн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (цаашид
"Холбоо" гэх)-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар (цаашид хамтад нь "Талууд"
гэх) дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 2026 оны 03 дугаар сарын 06-ны
өдөр энэхүү гэрээг (цаашид Тэрээ” гэх) Баянгол сум (дүүрэг)-нд байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Бичил уурхай эрхлэгч этгээд нь Баянгол сум (дүүрэг)-ын Гонир багийн
нутаг Таширын ар нэртэй газарт орших 15000 м2 /га/ талбайд журмын 6.1.3-т
заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаагаар алт (ашигт малтмалын төрөл)
олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2 .Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын
Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү
гэрээгээр зохицуулна.
Хоёр. Сумым Засаг даргын эрх, үүрэг
2.1 Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журам"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
2.1.1.бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож,
байршлын зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2.хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;
2.1.3.бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигг малтмалыг ангилан
ялгах, баяжуулах талбайг тогтоох;
2.1.4.бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн
зардлыг тооцож, бичил уурхай зрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих
хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;
2.1.5.бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан
хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион
байгуулах;
2.1.6 энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч
этгээдээс шаардах;
2.1.7.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний
гүйцэтгэлд хяналт тавих;
2.1.8.хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг
зогсоох;
3.1.14.Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан
авах эрх бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай
зевшөөрөл бүхий эттээдэд олборлосон үнэт металл, үнэт чулууг худалдах;
3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль
тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн
өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах
Дөрөв. Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгтэй хамтран баталсан
хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил
уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ашигт
малтмалын гарал үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн сэргээлтийн сургалтыг
нөхөрлөлийн гишүудэд зохих журмын дагуу зохион байгуулах, гэрчилгээ олгох.
4.2. Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж гэрээний
хэрэгжилтийн үнэлгээг жил бүр хийх, хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт
малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав. Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг
харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль
тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2027 оны 03
дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт
хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно,
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан
тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2.Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил
хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга
/Н.ДАВААНЯМ/ /....................................../
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг,
/тамга, тэмдэг/