доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ 2026/07Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.1. 3.1.3. 6.1.3-т заасны дагуу нэг талаас Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу (цаашид "Засаг дарга" гэх).
нөгөө талаас "Цагаан овоот” нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд"
гэх)-ийг төлөөлж axлагч (албан тушаал) Ц.Батмөнх,гуравдагч талаас Монголын бичил уурхайн нэгдсэн дзэвэр холбоо (цаашид "Холбоо" гэх)-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) Заамар сум (дүүрэг)-анд байгуулав.Нэг.Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Заамар сум (дүүрэг)-ын Хайлаастын ам нэртэй газарт
орших 3.73 гектap талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар Алт
( ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын 3acaг дарга,
уурхай эрхлэгч этгээд, холбооны хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. Сумын 3acaг даргын эрх, үүрэг
2.1. Сумын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6 дугаар
зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын
зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;
2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,
баяжуулах талбайг тогтоох;
2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг
тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын нөхөн
сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;
2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр
хамгаалал, аюулгуй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;
2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;
2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;
2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох:
2.1.9. бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон
нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох:
2.1.10. бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын
дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн талбайн
мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
Гурав.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл
ажиллагаагаа явуулах:
3.1.2. ажилтнуудыг тогтоосмон талбайд суурьшуулах:
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйллвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;
3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй байх;
3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах:
3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах:
3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тоггоосон талбайд
гүйцэтгэх;
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай
зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний
хэрэгсэл ашиглахгүй байх:
3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-тзаасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал
олборлох үйл ажиллагаанд 3500 cм3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос
илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн
тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ............................
/.............................................../ төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;
3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан
талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах:
3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан
талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;
3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх
бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд
олборлосон үнэт металл, үнэт чулууг худалдах;
3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн
дагуу орлогын албан татвар төлөх.
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сээгээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.
Дөрөв.Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага, сумтай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн
аюулгүй байдал эрүүл ахуй, ашигт малтмалын гарал үүсэл, магадлан шинжилгээ нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах, гэрчилгээ олгох.
4.2. Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэл тогтмэл хяналт тавьж гэрзэний хэрэгжилтийн үнэлгээг
жил бүр хийх. хэрэгжилтийн үнэлгээний мадээллнйг Ашигг малтмал газрын тосны газар.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролноонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
маргааныг шийлвэрлэнэ.
Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс 2026 оны 12 дүгээр сарын31-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нохон сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.1. Гэрээнд нэмэлт, оорчлолт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, оорчлолт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. Гэрээ байгуулсан:
Төв аймгийн Заамар сумын Засаг дарга
Б.Самбуу ............................................
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/
"Цaгaaн овоот" нөхөрлөлийг төлөөлж ахлагч
Ц.Батмөнх ............................................/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо төлөөлж гүйцэтгэх захирал
Б.Цэрэнчунт /эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/