доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.1, 3.1.3. 6.1.3-т заасны дагуу нэг талaac Төв аймгийн Заамар сумын Зэсаг дарга Б.Самбуу (цаашид "Засаг дapгa" гэх) нөгөө талаас "Тугал сувд эх" нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд"
гэх)-ийг төлөөлж ахлагч (албан тушаал) Б.Багмидпүрэв,
гуравдагч талаас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (цаашид "Холбоо" гэх)-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар (цаашнд хамтад нь "Талууд" гэх) дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) Заамар сум (дүүрэг)-анд байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Заамар сум (дүүрэг)-ын Салтгарын ам нэртэй газарт орших 3.26 гектар талбайд журмын 6.1.3-т ззасны загуу 1 жилийн xyгaцaaraap Алт (ашигт малмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэр)-ын Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээд холбооны хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг
2.1. Сумын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын
зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох:
2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,
баяжуулах талбайг тогтооx;
2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг
тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоний үндсэн дээp зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;
2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр
хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;
2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс
шаардах;
2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэтгээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт
тавих;
2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох;
2.1.9. бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон
нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барыцаа хөрөнгийг буцаан олгох;
2.1.10. бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын
дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад xүpгүүлж бүртгүүлэх.
Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл
ажиллагаагаа явуулах;
3.1.2. ажилтнуудын тогтоосон талбайд суурьшуулах;
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг
байгуулах;
3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй
байх;
3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй
байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авax;
3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн
сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах:
3.1.8. ашигт алтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд
гүйцэтгэх;
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай
зөвшөөрөлгүй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
3.1.10. Иргэний хуулийн 35 дyraap зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-
т заасан хоршооны зохион байгуулалтад opcoн бичил уурхай эрхлэгч ,этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cм3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн
тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ................................................./......................................................................................../ төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;
3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан
талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;
3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан
талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Зэсаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;
3.1.14. олборлох ашигт малтмалын хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх
бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл, үнэт чулууг худалдах;
3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн
дагуу орлогын албан татвар төлөх3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гapгax.
Дөрөв.Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага, сумтай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дaгуy бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн
аюулгүй байдал эрүүл ахуйн ашигт малтмалын гapaл үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд эохих журмыи дагуу зохион байгуулах, гэрчилгээ олгох.
4.2. Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тонмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн үнэлгээг жил бүр хийх, хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газар,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх
Taв.Mapraaн шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
маргааныг шийдвэрлэнэ.
3ургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал алборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
Гэрээ байгуулсан:
Төв аймгийн Заамар сумын 3aсar дapгa
Б.Самбуу .............................................
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/
"Тугал сувд эх”-г төлөөлж ахлагч
Б.Багмидпүрэв ............................................./эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/
"Mонголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-г төлөөлж гүйцэтгэх захиралБ.Цэрэнчунт ............................................./эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг, /тамга, тэмдэг/